Koreanfoods Admin

Koreanfoods Admin
Mackerel pike (гончи) загасны тухай

Онцлог, ач холбогдол

  • Уг загас нь 100% -ын байгалийн гаралтай, ямар нэгэн нөөшлөгч бодис ороогүй.
  • Дээд зэргийн 100% -ын гүнжидийн тосоор амталсан. Ингэснээр загасны хурц үнэргүй болсон.
  • Хүйтэн тэнгисийн загасанд биед үл нийлэгжих ханаагүй тосны полихүчлүүд агуулагдах ба ялангуяа эйкозопентаений хүчил (EPA), докозагексаений хүчил (DHA) агуулагддаг. Эдгээр нь эсийг бүрдүүлэгч төдийгүй эсийн үйл ажиллагааг зохицуулагч элемент болдог бөгөөд хүүхдийн өсөлт, уураг тархины хөгжилд маш сайн. Мөн зүрхний титэм судас бөглөрөх эрсдэлээс сэргийлнэ.
  • DHA, EPA болон витамин A, B –ээр баялаг
Chung Jung One Кимчи
      Chung Jung One кимчи нь Монголчууд та бүхэнд аль хэдийнээ танил болсон гэдэгт итгэлтэй байна. Тус кимчи нь ISO22000, ISO9001 сертификаттай бүтээгдэхүүн учир яахын аргагүй эрүүл хүнс юм. Удахгүй Монгол түмний минь цагаан сар болох гэж байгаа тул та бүхэн манай кимчиг сонгон хэрэглээрэй.        Chung Jung One кимчи нь МАТ, ГАГТҮГИ, ЧУНГАГ, ПУГИ гэсэн 4 төрлөөр худалдаалагдаж байна.  Та өөрт ойрхон Номин, Макс, Home Plaza,  Улаанбаатар их дэлгүүр, SKY их дэлгүүр, Солонгос хүнсний дэлгүүрүүд болон Peace Tower-ын ард байрлах ..
Монгго цууны түүх
​1281 онд Монгол цэргүүд Япончуудыг байлдан дагуулахаар явахдаа Солонгосын Масан гэдэг хотод буудаллаж байжээ. Тэр үед Монгол цэргүүдийн ундаалж байсан худгийг “Монгол худаг” гэдэг бөгөөд энэ худгийн усаар тухайн цууг үйлдвэрлэдэг учир "МОНГГО ЦУУ" хэмээн нэрлэжээ. 700 гаруй жилийн түүхтэй энэ худгийн ус нь ган зудтай үед ч ширгэдэггүйн дээркальци, эрдэс бодис ихтэй учир цуу үйлдвэрлэхэд тохиромжтой байдаг байна. Монгго цууг анх 1905 онд гаргаж авсан бөгөөд эдүгээ Солонгосын хамгийн алдартай цуу юм. Экспортолдог орнууд   ..
Туна загасаар юу хийж болох вэ?

1. Туна загастай паста ( 20 минут, 2 хүн)

150 гр шпагетти чанах шаардлагатай. 200 гр туна загасыг сайн гэгч нь хутгаад, дээр нь улаан сонгино, бага зэрэг нимбэг, 2 халбага оливын тос нэмж хутгана. Ингээд бүгдийг нь хутгаж шпаггети бэлэн боллоо. 

2. Салат

15 минутын турш төмсөө чанаарай. Үүнээс гадна 2 өндөг (8 минут) чанаад дундуур нь хуваана. Ногоон шош, туна загас, өндөг, төмс бүгдийг нэг тавган дээр тавих шаардлагатай.  Энэ бол салатны энгийн жор, та туна загас ашиглан, өөрийн дуртай төрөл бүрийн ногоогоо оролцуулан салат хийж болно. 

1 comments on this article - view comments
Үхрийн махтай далайн байцаатай шөл

Орц | 4 хүнийх

  • марынь миёг (хатаасан далайн байцаа) 25гр
  • су-гуги (үхрийн мах) 150гр
  • мүл (ус) 8 аяга
  • тажин маныль (татсан сармис) 1 жижиг аяга
  • гүг-канжан (шөлний цуу) 2 том халбага
  • бага зэрэг сугым (давс)

Махны амтлагч

  • гүг-канжан (шөлний цуу) 1/2 том халбага
  • тажин маныль (татсан сармис) 1/2 жижиг халбага
  • чам-кырим (гүнжидийн тос) 1 том халбага
  • бага зэрэг гучүгарү (нунтаг чинжүү)
0 comments on this article - view comments