Туна загасаар юу хийж болох вэ?

Туна загасаар юу хийж болох вэ?

1. Туна загастай паста ( 20 минут, 2 хүн)

150 гр шпагетти чанах шаардлагатай. 200 гр туна загасыг сайн гэгч нь хутгаад, дээр нь улаан сонгино, бага зэрэг нимбэг, 2 халбага оливын тос нэмж хутгана. Ингээд бүгдийг нь хутгаж шпаггети бэлэн боллоо. 

2. Салат

15 минутын турш төмсөө чанаарай. Үүнээс гадна 2 өндөг (8 минут) чанаад дундуур нь хуваана. Ногоон шош, туна загас, өндөг, төмс бүгдийг нэг тавган дээр тавих шаардлагатай.  Энэ бол салатны энгийн жор, та туна загас ашиглан, өөрийн дуртай төрөл бүрийн ногоогоо оролцуулан салат хийж болно. 

3. Туна загастай ороомог  ( 10 мин, 2 хүн)
200 гр туна загасыг майонез, 1 хоолны халбага халуун чинжүү болон ногоон сонгинотой холиорой. Ингээд бин мэт нимгэн хайрсан гурилан дээр тавьж ороогоод л ороомог бэлэн боллоо. 

4. Туна загастай талх   20 мин, 2 хүн

8 зүсэм талх хэрэгтэй. Талхаа хоёр талаас нь шараад дээрээс нь сармис үрж цацна. 200 гр туна загасыг 2 ширхэг халуун чинжүү болон бусад ногоонуудтай хольж хутгах хэрэгтэй. Бэлэн болсон холимогийг талхан дээр түрхэнэ.

5. Гоймон болон туна загастай пицца  30 мин, 2 хүн

Шарах шүүгээгээ 220 градус хүртэл халаана. Пиццаны гурил зуурах, эсвэл бэлэн гурил ашиглаж болно. Ингээд пиццаны зуурмагаа тарааж түрхээд дээрээс нь 4 хоолны халбага кетчуп, 200 гр туна загас, болон бусад ногоог тавина. Шарах шүүгээндээ хийж шаргал өнгөтэй болтол нь байлгана. 

6. Цагаан будаатай туна  15 мин, 2 хүн
2 өндөг чанана. 250 гр цагаан будаа чанах шаардлагатай. Сонгино, халуун чинжүү, карриг хольж хуурна. Цагаан будаандаа 200 гр туна загасаа нэмж хийгээд хутгана. Ингээд өндөг, хуурсан сонгино нь хачир болох юм. 
 
гэх мэт төрөл бүрийн зууш, салат хийж болно. 

Холбогдолтой зураг

Koreanfoods Admin Нийтлэлийг оруулсан: Koreanfoods Admin

Дээрх нийтлэлтэй холбоотой бүтээгдэхүүн

1 Сэтгэгдэл байна "Туна загасаар юу хийж болох вэ?"

Халиунаа On 27 May 2014
Туна загас гоё шүү. Танай компаний оруулж ирдэг туна хамгийн шилдэг нь..Ажлын амжилт Админаа Хариу бичих

Сэтгэгдэл үлдээх

Таны нэр:


Доорх кодыг энд бичнэ үү:

Таны сэтгэгдэл:
Note: HTML is not translated!